Saturday, August 15, 2015

АНГЛИ ВАЛЬС бүжгийн тухай...



АНГЛИ ВАЛЬС
19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид "Ландль об дер Эннс" хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ.
Эхэндээ Ландлерийг хүнд гуталтай хийдэг байсан ба догонцох, хавсрах, дэвсэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц эргэлтүүдтэй бүжиг байв. Гэвч 1800 оны үед Вальзен шиг гулсалттай хурдан эргэлдэх хөдөлгөөн бүхий алхалтуудтай болж, бүжиглэх үедээ гялалзсан гутал өмсөцгөөх болов. Хэмнэл нь Вальзенгаас удаавтар байсан байна.
1870 онд Венийн вальсны минутанд 90 цохилттой, удаавтар, намбалаг хэлбэр нь Америкт хувьсан хөгжиж Бостон нэртэй болжээ. Вальсны энэ хувилбар нь эргэлдэх хөдөлгөөнүүдийг хэвээр хадгалж, хосууд алга болон ташаагаараа нийлэн бүжиглэх болж, шинэ хөдөлгөөнүүдээр баяжигдав. Бас нэгэн зүйл нэмж дурдахад, Бостоны бусад бүжгүүдээс ялгарах онцлог нь хөлөө параллель тавидагт оршино.
Вальсны одоо цагийн хэлбэрийг 1910 оны үед Англи улсад Ландлер, Бостон хоёроос үүссэн гэж үздэг. Бүжиглэгчид удаан хэмнэлийн давуу талыг ашиглан шинээр олон олон хөдөлгөөн бий болгодог нь уг бүжгийг бүжиглэх, үзэж харахад илүү сонирхолтой болгож байна.Удаан вальс XIX зууны 10-аад оны үеэс Английн Бостон хотод өргөн дэлгэр хөгжсөн. Энэ нь дээдсийн зэрэглэлийн бүжиг гэж тухайн үедээ нэрлэгдэж байсан. Удахгүй энэ нь нийтийн хүртээл болсон төдийгүй эстрад хөгжмийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Удаан вальс усны шуугиан, далайн давалгаа, тэмүүлэл, тэнгэрлэг, эрхэмсэг байдлыг ихээр илтгэдэг. Хүний дотоод ертөнцийг нээхэд ихээхэн нөлөөлдөг учир мэргэжлийн бүжигчид гаргаж чадахгүй тохиолдол ч байдаг.
Хөгжмийн хэмжээс нэг минутанд 30-31 акт байна. Далайн давалгаа байдлаар өсгий, өлмий, гишгэлтийг сайн анхаарч бүжиглэх шаардлагатай болдог. Цээжний ганхсан хөдөлгөөн нь усан дотор хөвж буй завь мэт туялзан ганхах хөдөлгөөнөөр хийгдэнэ.
Тиймээ энэ бол яахын аргагүй тансаг, гоо сайхан, уян налархай бүхний илэрхийлэл болсон удаан вальс. Ингээд энэ удаагийн удаан вальсны бүжгийн аяны багцыг танд хүргэж байна. /Dancesport.mn/

ТАНГО БҮЖГИЙН ТҮҮХ

Танго Милонга - Болео үйлдэл






Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.
Эхэндээ Аргентины борчуулын дунд, улмаар 20-р зуун гарах үед дээд зиндааныхны дунд дэлгэрчээ. 1910 онд Францын мюзик-холлын нэгэн алдарт од Мистингюэт Парист тоглосноор Баруун Европын дээд ангийнхны дунд нэвтэрч оров.
Энэ бүжгийн нэг болох Тангоманиа Парист, дараа нь Лондон, Нью-Иоркт хурдан түглээ. Дэлхийн 1-р дайн эхэлсэн ч хүмүүсийн Тангонд татагдах сэтгэлийг хөргөж чадаагүй юм. 1921 онд Рудольф Валентино ‘Судрын 4 морьтон’ кинондоо танго бүжиглэв. Дашрамд нь тангоны өнөө цагийн кинон дээрхи үзүүлбэрээс дурдвал, ‘Эмэгтэй хүний үнэр’ (1992) кинонд Аль Пачнно, Габриэл Анвар нар, ‘Үнэн худал’ (1994) кинонд Арнольд Шварценеггер, Тиа Каррер нарын бүжиглэсэн танго г.м дурдаж болно.
Милонга нь хөлийн хөдөлгөөнийг чухалчилдаг, маш зөөлөн бүжиг юм. 1930-аад онд Парис хотноо бусад цэнгээнт бүжгүүдийн их биеийн ихэмсэг хөдөлгөөн, хөгжмийн огцом хүчтэй хэмнэлийг авснаар дээрхи онцлог шинж нь өөрчлөгджээ. Толгой, их биеийн хөдөлгөөнийг чухалчилдаг болсон нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байна. /dancesport.mnhttps://www.facebook.com/TangoVipClub?ref=hl

БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ, ТЕХНИК

БЭЛТГЭЛ  ДЭЭР ЮУ ХИЙХ ВЭ?
хувийн бэлтгэл

латин бүжгийн бэлтгэл (насанд хүрэгчид)
Анхан шатны сургалт

Хүүхэд 1 насны ангилал (хосын бэлтгэл)
  •  Бэлтгэл сургуулилт бол юуны өмнө нэг үйлдлийг давтах үйл явц юм. Хэрвээ чи шинэ хөдөлгөөн эсвэл зохиомж (хувилбар, бүдүүвч, холболт) сурч байгаа бол алхам бүрийг нь олон олон удаа давтах хэрэгтэй. Хэрвээ чи хүчтэй сайхан хөдөлгөөнтэй болохыг хүсвэл тухайн хүчийг олон олон удаа давтах хэрэгтэй.
     
    Хэрвээ би нарийн зөв байдал, хурд, хөдөлгөөний координацаа нэмэгдүүлэхийг хүсч байвал хөдөлгөөний дарааллаа олон олон удаа давтах хэрэгтэй. Жишээ нь:
    • энэ нь өвдгөө эгцлэхийн тулд гаргаж байгаа хүчлэл,
    • “хөл дээрээ жингээ шилжүүлэх хүртэл өвдгөө эгцлэх” үйлдэл,
    • “алхахын тулд их биеэ нурууны бэлчингуудаа ашиглан эргүүлэх, хөлөө урагш гаргах, өвдгийг эгцлэх, тулгуур хөлийн өлмийг ажиллуулах, хэвлий болон өгзөгний булчингуудаа чангалах, жингээ шилжүүлэх, их бие ба гарын булчингуудаа сунгах” зэрэг үйлдлүүдийн дараалал,
    • өлмийг жийхийн тулд хийж байгаа хүчлэл,
    • хэвлийн булчингаа байнга чангалах хүчлэл,
    • далаа байнга буулгасан байлгахын тулд хүчлэх гэх мэт байж болох юм.
     
    Бас нэг утгаараа бэлтгэл сургуулилт нь ашигтай хэвшлийг бий болгох явдал юм. Эвсэлтэй, зохицуулагдсан, уян хатан, хүчтэй бөгөөд сайхан хөдлөхийн тулд таны бие тэгж баригдаж хөдлөж хэвшсэн байх ёстой. Ингэж хэвшүүлэхийн тулд нэг үйлдэл эсвэл хүчлэлийг олон олон давтах ёстой. Нэгэнт ашигтай хэвшил бий болчвол түүнээс хагацахад хүнд болно. Хэрвээ чи бэлтгэл дээр бүжиглэхдээ тусгай хөдөлгөөн болон хүчлэлүүдийг олон удаа давтаж их чармайвал хурдан зөв бүжиглэж хэвших болно. Ингээд чи эдгээрийн тухай тухай бүрд бодоод байх шаардлагагүй болно.
     
    Дараах зүйлсийг санаж яв:
    • Дасгалжуулагч тань чиний биеийн ямар нэг хүчлэлийг гүйцэтгэж, дээрх хэвшлийг чамд бий болгож чадахгүй. Учир нь энэ бол түүний биш харин таны л бие юм. Үнэндээ бол тэмцээн дээр шүүгчид чиний дасгалжуулагчийг биш чамайг л харна шүү дээ. Дасгалжуулагч чамд зөвхөн үүнийг яаж зөв хийх вэ, яавал алдаа гаргахгүй байх вэ, бусдаас илүү болохын тулд чи юу хийх ёстой вэ гэдгийг л тайлбарлаж өгч чадна. Харин үүнийг хийх бол зөвхөн таны үүрэг бөгөөд танаас л хамаарна.
    • Хэн бусдаас олонтаа давтаж, бусдаас хүчтэй, бусдаас шаргуу, бусдаас илүү удаан бэлтгэл хийнэ тэр л ялах болно.
    • Бүжигчид маш олон, харин нэгдүгээр байр ганцхан! Хүн бүр л нэгдүгээр байр эзлэхийг хүсч байгаа, хүн бүр л бэлтгэлд явж байгаа, хүн бүр л өөрийнхөө чадлаар хичээж байгаа. Харин хэн бэлтгэлийн минут бүрийг бусдаас шаргуу хичээллэж өнгөрөөж байна тэр ялах болно.
    • Таны чалчиж, анхааралгүй байж, бусдаас бага хичээж өнгөрөөсөн бэлтгэлийн нэг минут гэдэг бол тэмцээн дээр хэн нэгэн хос чиний урдуур орж байна гэсэн үг. Өрсөлдөгчид чинь унтаа байдалд байгаад байхгүй! Тэд бэлтгэл дээрээ хичээж байгаа бөгөөд нэгдүгээр байр эзлэхийг чамаас багагүй хүсч байгаа.
    • Дасгалжуулагч чинь чамайг бусдаас илүү бүжиглэх, бэлтгэл хийх, ялахыг албадаж чадахгүй. Зөвхөн чи л чамд энэ хэрэгтэй юу үгүй юу гэдгийг шийдэх болно. Чи боломжтой бүхнийг хийхгүй л бол дасгалжуулагч чинь чамайг бусдаас илүү бүжиглэж сургаж чадахгүй.


  • • Ялагдал бол залхуу бүжигчний ялагдал, харин ялалт бол асвъяастай дасгалжуулагчийн ялалт байдаг./dancesport.mn/

БҮЖГИЙН СПОРТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бүжгийн спорт 2020 оны японы зуны олимпийн нэг төрөл болох гэж байна
Урьд нь бүжиг нь урлагийн төрөл гэж тооцогддог байв. Өнөөдөр спортын цэнгээнт бүжгийг “спортын урлагийн төрөл” гэж тооцох болжээ. Яагаад бүжгийг спорт гэж тооцох болов? Яагаад гэвэл тэрээр бүжигчнээс спортын “жинхэнэ” төрөлд байдаг чанаруудыг шаарддаг.

Биеийн хүч. Цэнгээнт бүжгийг элементүүдийн гүйцэтгэлийн нийлмэл байдал эрчмээр нь мөсөн дээрх бүжигтэй харьцуулж болно. (мөсөн дээрх бүжиг нь олон багц хөдөлгөөнүүдээ ердийн бүжгээс авсан).

Уян хатан ба координац. Эдгээр чанарууд нь паркетан дээр манёврлах, хөдөлгөөн ба шугамуудыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай. Усанд үсрэлт, далбаат завины уралдаан, сагсан бөмбөг, тэр байтугай хөл бөмбөг, бусдаас илүү төстэй гимнастик зэрэг спортод эдгээр чанарууд мөн л адил хэрэгтэй байдаг.

Хөгжмийн ая. Бүжгийн спортын тэмцээний бүх оролцогчид уран гимнастикийн нэгэн адилаар хөгжмийн ая хэмнэлийг маш сайн ойлгож үзүүлбэрүүдээ гүйцэтгэдэг.

Тэсвэр хатуужил. Бүжгийн спортын тэмцээнүүд нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар явагддаг. Үе шат болгон дээр хоёр минутын таван бүжгийг гүйцэтгэдэг. 1996 онд гаргасан судалгаагаар хоёр минутын нэг бүжиг гүйцэтгэж байгаа бүжигчны амьсгалын давтамж болон булчингийн хүчлэлийн түвшин нь дундын зайд яваа гүйж яваа, сэлж яваа болон дугуйгаар яваа (энэхүү хугацааны агшинд) тамирчдын үзүүлэлтүүдтэй ижил гарсан юм. 10 бүжгийн ДАШТ-ий финалистууд тэмцээний туршид 30 бүжиг гүйцэтгэдэг байна!

Сахилга бат ба багийн сэтгэл. Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь нэг хос ч байж болно. Баг нь "формейшн" тэмцээнд оролцож байгаа 16 гишүүнээс (8 хос) бүрдсэн ч байж болно. 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэж, паркетан дээр багийн өөр нэг гишүүнтэй харьцангуй байрлах өөрийн байрлалаа тогтмол хянаж зохицуулж байгаа 16 хүний сахилга батад тавигдах шаардлага нь бусад төрлийн спорттой харьцуулахад хамаагүй өндөр юм.

Гунхсан байдал ба хэв маяг. Мөсөн дээрх бүжиг ба уран гимнастик нэгэн адилаар бүжгийн спортын амжилтын чухал бүрдэл хэсэг нь хөдөлгөөний уян зөөлөн байдал, хосын сэтгэл татам гадаад төрх байдаг.

Гэвч бусад ихэнх спортын төрлөөс бүжгийн ялгарах онцлог нь түүнийг зөвхөн спорт бус бас урлаг гэж тооцдогт байгаа юм.

"Citius, Altius, Fortius" - "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй" гэсэн уриа нь Олимпийн Тоглолтын үзэл санааг илэрхийлдэг. Гэвч өнөөдрийн Олимп нь бүх талаас нь авч үзэхэд м.э.ө IV-V зууны үеийнхтэй харьцуулшгүй болжээ. Энэхүү уриа нь тэмцээний эртний үзэл санааг илэрхийлдэг бөгөөд өнөөгийн Олимпийн тоглолтод орж байгаа тэмцээний бүх төрлийг илэрхийлж чадахгүй болжээ. Өнөөдрийн нийгэмд тэмцээн бол зөвхөн спортын дэвжээн дээрх бус мөн бизнес, албан тушаалын өрсөлдөөн болсон нь маргаангүй юм. Тийм учраас харьцангуй сайн ба төгс сайн, сайн ба хамгийн сайны тухай ойлголтууд хүн бүрд танил болсон.

Өнөөдрийн нөхцөлд Бүжгийн спортод Олимпийн уриаг хэрхэн хэрэглэх вэ? Урьд нь ритмт гимнастик болон синхрон сэлэлт Олимпод багтсаж байсны адилаар 10 жилийн өмнө бид бүжгийн спорт Олимпийн гэр бүлд багтсаны гэрч болсон. Ингэж эдгээр спортын төрлүүд Олимпийн үзэл санаанд нийцэх спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Гүйцэтгэлийн дээд түвшинд эдгээр нь хосгүй ур чадвар ба ойлголтыг агуулдаг. Аль ч спортын дээд түвшний тамирчид өөрийн ажилдаа бие хайргүй шургуу зүтгэдгээрээ ялгардаг. Эдгээр спорт нь тэмцээний спорт бөгөөд оролцогчдоос спортын бусад арга хэмжээнүүдийн адил бэлтгэлжилтийн түвшинг шаарддаг. Гэвч эдгээр спортын нэг нь ч "Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй" шалгуурт хамаардаггүй. Эдгээрт ”нягт нарийнаас нягт нарийн”, “гунхсанаас гунхсан” эсвэл “ур чадвараас ур чадвартай” гэсэн харьцуулалтууд тохирно.

Бүжгийн спорт бол хобби биш амьдралын хэв маяг юм. Шургуу бэлтгэлийн үед толгой үргэлж бүжигтээ завгүй байдаг. Чихэвч зүүгээд автобусанд хөгжим сонсоод явж байна уу эсвэл хооллож байна уу гэдгээс хамаарахгүйгээр хөдөлгөөнөө тооцоолж, шинэ сонирхолтой санаа бодож явах болно. Өөрөөр байж чадахгүй юм.

Бүжигчдэд бэлтгэлийн хатуу хуваарь (хичээл ба дадлага) ба тэмцээний хуваарь байх ёстой. Ихэнхдээ бүжгийн клубуудэд хичээл нь амралт, баярын өдрүүдийг хамаарахгүйгээр өдөр бүр байдаг. Бүжигчин өөрөө сурган хүмүүжүүлэгчтэй болон түүнгүйгээр хэрхэн хичээллэхээ шийдвэрлэнэ. Өндөр үр дүн хэзээ ч их ажилласнаар бус харин бодож, асуудлуудын шинэ шинэ шийдвэрүүдийг хэрхэн хайж олох явдлаас хамаарч байдаг.

Хот, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох нь багагүй ач холбогдолтой. Шүүгчдэд мартагдахгүйн тулд “нүдэн дээр ил байж”, чансаанд байр эзэлж, тэмцээний үр дүнгийн хуудсан дээр байнга байж байх хэрэгтэй. Нэр алдартай, олонд танил байх нь нэг ч тамирчинд саад болж байгаагүй, ялангуяа бүжиг шиг хувийн спортод. Шүүгчид тухайн хосыг өөрийн ойлголтоороо бүжиг дэх туйлын зорилгоо удирдлага болгож байна уу үгүй юу гэдгээр нь дүгнэдэг. Иймээс нэгдүгээр байрыг илүү олон эргэлт эсвэл илүү хурдан хэмнэлээр өгдөггүй гэсэн үг юм. /dancesport.mn/

АЛДАРТАЙ БҮЖИГЧИД (цуврал)



Бүжгийн спортын Латин-Америк бүжгийн дэлхийн 5 удаагийн аварга АНУ-ын хос Рикардо Кокки, Юлия Загоруйченко нарын бүжиглэдэг Румба бүжгийн хичээлийг орууллаа. Хосууд 2007 оноос АНУ-ын нэр дээр хамтран бүжиглэж байгаа бөгөөд өмнө нь өөр өөр (Riccardo ба Joanne Wilkinson, Yulia ба Maxim Kozhevnikov ) хостой тэмцээнд оролцдог байсан. Хамгийн сүүлд 2015 оны 1 сарын 22 нд болсон Английн Борнмут(Bournemouth)-д болсон "UK Open 2015" тэмцээний мэргэжлийнхний латин бүжгийн тэмцээнд түрүүлсэн байна. Санаа оноогоо хуваалцаарай smile emoticon

Латин бүжгийн хатан хаан Юлия Загорюченко бол дэлхийд алдартай латин бүжигчдийн нэг юм. Тэрээр гайхалтай хурд,нягт нарийн мэдрэмж, зөв сайхан байрлал бүхий зогсолт (фоз) зэргээрээ бусад бүжигчдээс цойлж, ялгарч чаддаг. Юлия 1981 оны 9 сарын 11-д ОХУ-ын Белгород хотод төрсөн бөгөөд 7 настай байхаасаа бүжиглэж эхэлжээ. Удалгүй тэрээр өөрийн хотдоо Оросын алдарт бүжигчид болох Елена, Василий Алтунин нарын хичээллүүлдэг бүжгийн клубт оржээ. Ингэснээр дасгалжуулагчид болох Елена, Василий нар нь түүний авьяасыг улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь ихээхэн нөлөөлсөн байна. Юлия маш эрчимтэйгээр сайжирч ердөө 9 настай байхаасаа олон улсын тэмцээн уралдаанд оролцдог болжээ. Хэдхэн жилийн дараа 12 настай байхдаа Junior National Russian Championship-д түрүүлжээ. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд өсвөр насны ангилалд Оросын болон Европын бүжгийн томоохон гол тэмцээнүүдэд оролцож түрүүлсэн байна.Юлиад байгалиас заяасан авьяас, маш сайн дасгалжуулагчид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл, амжилт гээд бүх юм байсан ч тэрээр суралцахаар шийдсэн байна. 1996-2004 онд Юлия Белгородын соёл урлагийн коллежид суралцаж, хичээлдээ ихэнх анхаарлаа хандуулжээ. Тэр голчлон бүжгийн урлаг, баллет, олон улсын язгуур бүжиг, бүжгийн спорт зэргийг голчлон судалж суралцжээ. Сургуулиа төгсөөд Юлия ОХУ-аас нүүж АНУ-д амьдрах болсон бөгөөд тэмцээн уралдаанд АНУ-г төлөөлөн оролцох болжээ. Түүний хамгийн анхны хамтрагч хос нь Дмитрий Петров байсан. Түүний дараа Максим Козевников хамтарч бүжиглэж байсан бол Юлия одоо Рикардо Коччитой хамтарч бүжиглэж байна. Тэд маш олон тэмцээнүүдэд шигшээд шалгарч байсан бөгөөд тэдгээрийн заримд нь түрүүлж байсан.

Дэлхийн бүжгийн спортын холбооны шинэ шүүлтийн систем 2.0

Дэлхийн бүжгийн спортын холбооны /ДБСХ/ шүүлтийн шинэ системийг танилцуулж байна.

Шүүлтийн шинэ систем 2.0 – ийн тухай:

- 2009 оны 12 сард ДБСХ-оос туршиж эхэлсэн.

- Олон улсын скейтинг системд суурилсан
- Энэ өөрчлөлт нь тэмцээнд оролцогчдыг үнэн зөв шүүн дүгнэхэд чиглэсэн, ойлгомжтой байх ба тамирчдад эргэх холбоотой нэмэлт мэдээлэл өгөх юм.
- Нэмэлт өөрчлөлт нь Бүжгийн спортыг 1997 оноос хойш олимпын нэг төрөл болгох зорилгыг Олон Улсын Олимпын Хорооноос хүлээн зөвшөөрөх гол хүчин зүйл болно.
- ДБСХ-ы тэргүүлэгчид бүжгийн спорт болон ОУОХ-оос хамааралтай болох юм.
- 2013 оны 3 сард туршилтын журмаар тэмцээнд оролцогчдын үр дүнд суурилсан хэд хэдэн өөрчлөлтүүдийг эхлүүлсэн. Уг тэмцээнд хэрэглэгдсэн шүүлт нь шүүлтийн систем 2.0 –ээр бэлтгэгджээ.
- 2.0 систем нь “Гранд слам”-ын бүх цуврал тэмцээнүүд, ДБСХ-ны бүжгийн спортын тэмцээн уралдаанууд болон дэлхийн латин, стандарт бүжгийн тэмцээнүүдэд ашиглагдах юм.
Бүжгийн спортын уламжлалт шүүлт болон 2.0 шүүлтийн системийн ялгаа:-Уламжлалт шүүлтэнд шүүгч бүрийн харьцуулалтаар тэмцээнд оролцогчдыг байр эзлүүлэх замаар ялагчыг сонгодог. Шүүгч бүр бүжгийн үзүүлэлт бүрийг авч үзэн нийлбэр дүнгээр байр эзлүүлдэг.-2.0 системд шүүгч бүр өөрт оноогдсон үзүүлэлтийн дагуу хос бүрт оноо өгөх замаар шүүнэ. Шүүгийн ямар үзүүлэлтээр шүүх эсэхийг тэмцээний яг өмнөхөн оноодог. Нийлбэр оноогоор хамгийн их оноотой байгаа нэг хос ялагч болно.