Saturday, August 15, 2015
АЛДАРТАЙ БҮЖИГЧИД (цуврал)
Бүжгийн спортын Латин-Америк бүжгийн дэлхийн 5 удаагийн аварга АНУ-ын хос Рикардо Кокки, Юлия Загоруйченко нарын бүжиглэдэг Румба бүжгийн хичээлийг орууллаа. Хосууд 2007 оноос АНУ-ын нэр дээр хамтран бүжиглэж байгаа бөгөөд өмнө нь өөр өөр (Riccardo ба Joanne Wilkinson, Yulia ба Maxim Kozhevnikov ) хостой тэмцээнд оролцдог байсан. Хамгийн сүүлд 2015 оны 1 сарын 22 нд болсон Английн Борнмут(Bournemouth)-д болсон "UK Open 2015" тэмцээний мэргэжлийнхний латин бүжгийн тэмцээнд түрүүлсэн байна. Санаа оноогоо хуваалцаарай smile emoticon
Латин бүжгийн хатан хаан Юлия Загорюченко бол дэлхийд алдартай латин бүжигчдийн нэг юм. Тэрээр гайхалтай хурд,нягт нарийн мэдрэмж, зөв сайхан байрлал бүхий зогсолт (фоз) зэргээрээ бусад бүжигчдээс цойлж, ялгарч чаддаг. Юлия 1981 оны 9 сарын 11-д ОХУ-ын Белгород хотод төрсөн бөгөөд 7 настай байхаасаа бүжиглэж эхэлжээ. Удалгүй тэрээр өөрийн хотдоо Оросын алдарт бүжигчид болох Елена, Василий Алтунин нарын хичээллүүлдэг бүжгийн клубт оржээ. Ингэснээр дасгалжуулагчид болох Елена, Василий нар нь түүний авьяасыг улам хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь ихээхэн нөлөөлсөн байна. Юлия маш эрчимтэйгээр сайжирч ердөө 9 настай байхаасаа олон улсын тэмцээн уралдаанд оролцдог болжээ. Хэдхэн жилийн дараа 12 настай байхдаа Junior National Russian Championship-д түрүүлжээ. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд өсвөр насны ангилалд Оросын болон Европын бүжгийн томоохон гол тэмцээнүүдэд оролцож түрүүлсэн байна.Юлиад байгалиас заяасан авьяас, маш сайн дасгалжуулагчид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл, амжилт гээд бүх юм байсан ч тэрээр суралцахаар шийдсэн байна. 1996-2004 онд Юлия Белгородын соёл урлагийн коллежид суралцаж, хичээлдээ ихэнх анхаарлаа хандуулжээ. Тэр голчлон бүжгийн урлаг, баллет, олон улсын язгуур бүжиг, бүжгийн спорт зэргийг голчлон судалж суралцжээ. Сургуулиа төгсөөд Юлия ОХУ-аас нүүж АНУ-д амьдрах болсон бөгөөд тэмцээн уралдаанд АНУ-г төлөөлөн оролцох болжээ. Түүний хамгийн анхны хамтрагч хос нь Дмитрий Петров байсан. Түүний дараа Максим Козевников хамтарч бүжиглэж байсан бол Юлия одоо Рикардо Коччитой хамтарч бүжиглэж байна. Тэд маш олон тэмцээнүүдэд шигшээд шалгарч байсан бөгөөд тэдгээрийн заримд нь түрүүлж байсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment